Шууд Chart

Чансааг тэргүүлэгчдийн "WTA Finals" эхэллээ

2014-10-21 13:33:12

Олон улсын мэргэжлийн эмэгтэйчүүдийн теннисний холбоо "WTA"-гийн оны төгсгөлд зохион байгуулдаг дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг наймын WTA Finals тэмцээн Сингапурын “Singapore Sports Hub” цэнгэлдэхэд болж байна. Нийт 6 сая 500 мянган ам.долларын шагналын сантай дэлхийн шилдэгүүдийн тэмцээнд чансааны тэргүүлэгчид ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдөөд эхэлсэн.

Ганцаарчилсан төрлийн “цагаан” хэсэгт дэлхийн чансааны хоёрт яваа ОХУ-ын Мария Шарапова, чансааны гуравын Чехийн Петра Квитова, чансааны зургаад эрэмблэгдсэн Польшийн Агнешка Радваньска, болон наймд эрэмблэгдсэн Данийн Каролине Возняцки нар багтсан бол “улаан” хэсэгт чансааг тэргүүлэгч АНУ-ын Серена Уильямс, чансааны дөрөвийн Румыны Симона Халеп, тавд эрэмблэгдсэн Канадын Ежение Бучард, болон долоод бичигдсэн Сербийн Ана Иванович нар багтжээ.

Тэмцээн эхэлснээр өчигдөр "улаан" хэсгийн хоёр тоглолт болсон. Энэ тоглолтод Серена Уильямс, Симона Халеп нар өрсөлдөгчөө хожиж, эхний оноогоо авсан юм. Серена Ана Ивановичийг 6-4, 6-4, Симона Бучардыг 6-2, 6-3-ын харьцаагаар хоёр үед хожжээ.

Өнөөдөр цагаан хэсэгт ОХУ-ын Мария Шарапова-Данийн Возняцки, Чехийн Квитова-Полшийн Радваньска нар тоглох юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Чансааг тэргүүлэгчдийн "WTA Finals" эхэллээ  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй