![](/uploads/201410/news/thumb/1c47c0185bf5671d15a9875530a18341_x3.jpg)
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвших гэж байсан Б.Ганболдыг авлига авсан тул ОУ-ын хөлбөмбөгийн холбоо хориг тавьсан билээ. Тус мэдээлэл нийтэд ил болсноос хойш тэрээр олон нийт, хэвлэлд ямар ч тайлбар өгөлгүй, тэр бүү хэл холбооныхоо удирдах зөвлөл, гишүүдтэй ч уулзахгүй байгаа. Тэгвэл түүний талаар МХХ-ны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар “Б.Ганболд ерөнхийлөгчтэй холбоо барьж чадаагүй. Бидэнтэй биеэр уулзсангүй. Сургийг нь сонсоход Спортын арбитрын шүүхэд хандах бодолтой байгаа юм билээ. Тэгээд үнэн мөнөө тогтоолгох биз ээ” гэжээ.
Мөн түүний бусдаас нуугдсан атал холбоондоо хэн нэгнийг нэвтрүүлэхгүй, цаасан хайрцагтай бичиг баримт сэлтийг зөөвөрлөж байгаа нь нэлээд сэжигтэй байна. Энэ нь ч ажиглагчдад улам бүр сэжиг төрүүлж байгаа юм. Хээл хахууль, шүүгчийн булхайтай шийдвэр, допингийн асуудал зэрэг олон асуудлаар тамирчин, дасгалжуулагчид, албаны хүмүүс Спортын арбитрын шүүхэд ханддаг ч заргаа авсан тохиолдол барагтаа байдаггүй аж.
МХХ-ны ерөнхийлөгч Б.Ганболд нуугдсан хэвээр | ||
Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.