Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монгол Улс дахь Франц улсын элчин сайдын яамнаас Бүгд Найрамдах Франц Улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн-семинарыг Монголд зохион байгууллаа.
Тус семинарыг нээж Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ив Дэлунэ нар үг хэлж, семинарын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Семинарын үеэр Франц Улсын үндэсний үйлдвэрлэгч Дефенс Консэй Интернационал, Эйрбус Хеликоптерс, МБДА, Рено Тракс Дефенс, Некстер, Проенжинь, Эйч Жи Эйч, Талес зэрэг компаниуд батлан хамгаалах, гамшгаас хамгаалах салбарт ашиглагдаж буй сүүлийн үеийн зэвсэг, техник, тоног төхөөрөмжөө танилцууллаа.
Түүнчлэн энэ үеэр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын 60 гаруй албан хаагч оролцож, Франц улсын үндэсний үйлдвэрлэгч компаниудын бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, санал солилцлоо.
Франц Улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн-семинарт оролцлоо | ||
Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.