Шууд Chart

“ТОСА” худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

2014-10-21 17:58:03

Баянгол дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн II дугаар хэлтэстэй хамтран I дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг САС интернейшнл ХХК-ийн “ТОСА” худалдааны төвд энэ сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийлээ.  

Хамтарсан шалгалтаар тарваганы мах нэг ширхэг, тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол, 12 сав буюу 960 литр нэрмэл архийг илрүүлэн хурааж авчээ. Хураагдсан тарваганы мах болон дотор эрхтнийг лаборторийн шинжилгээнд хамруулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн бөгөөд худалдааны төвийн 9 м2 талбайд ариутгал хийсэн байна.
 
Мөн тус худалдааны төвийн ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, үйлчилгээний ажилчид ажлын байрны хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэглэлгүй зэрэг зөрчлийг илрүүлэн зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан долоон иргэнийг түр саатуулжээ. Дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс “ТОСА” худалдааны төвд хэд хэдэн удаа хяналт шалгалт хийж, ажлын байрны нөхцлөө сайжруулах үүргийг удаа дараа өгдөг ч зөрчил дутагдлаа арилгахгүй өдийг хүрсэн байна.
 
Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүнийг хадгалан борлуулж байсан тус төвд 10 дугаар сарын 16-ны өдөр Мэргэжлийн хяналтын хэлтсээс албан мэдэгдэл хүргүүлж, 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэлх үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

“ТОСА” худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй