![](/uploads/201410/news/thumb/c73baed1882616d4223fabbd1d910de4_x3.jpg)
ETV телевиз, “Эпис” пүүл билльярдын төвөөс хамтран спортын сэтгүүлчдийн дунд пүүл билльярдын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Энэ тэмцээний талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн хурал өнөөдөр болж, спортын сэтгүүлчдийн дундах ээлжит тэмцээн аравдугаар сарын 25-нд товлогдсоныг дуулгалаа.
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо гишүүдийнхээ дунд спортын олон төрлийн тэмцээн, уралдаан зохион явуулдаг уламжлалтай. Энэ удаа ETV-ийн санаачилгаар спортын сэтгүүлч, зураглаачдын дунд стандарт пүүл билльярдын нээлттэй тэмцээнийг “Эфис” билльярдын төвөөс хамтран зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд сонин, хэвлэл, радио, телевиз зэрэг бүх төрлийн мэдээллийн хэрэгслийн спортын сэтгүүлчид, зураглаачид оролцох боломжтой бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр өрсөлдөх аж.
Спортын сэтгүүлчдийн билльярдын АШТ болно | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.