Шууд Chart

Япон улсад эх баригч нарыг сургана

2014-10-22 09:50:04

Эрүүл мэндийн яамны холбогдох албаны мэргэжилтнүүд өчигдөр “Монголын эх барих, бага эмч нарын нийгэмлэг” болон Японы “Эх баригчдын нийгэмлэг”-ийн зарим төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Эх барихын чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах тухайд Японы эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн Okamoto Kiyoko нарын хүмүүс “Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран энэ сарын 17-ноос 22-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэг 2006 онд анх байгуулагдсан бөгөөд энэ үед Японы талаас санхүү, техникийн туслалцаа үзүүлж, нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байжээ.
 
Уулзалтын үеэр хоёр тал эх барихын чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа эсэхийг цаашид судлаж, нэг нэгнийхээ ажилд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцсэн байна. 2014 онд эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг Япон улсад эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эмч, эх баригч нарын сургалтад хамруулсан бол ирэх 2015 онд мөн ийм сургалтыг зохион байгуулах ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Япон улсад эх баригч нарыг сургана  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй