Шууд Chart

Хуулийн төсөл өргөн барив

2014-10-22 10:11:41

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод ”Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай” хуулийн төсөл өргөн барилаа.

Дэлхийн банкны гишүүн - Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага (ОТХОББ)-ын Конвенцид Монгол Улс 1991 оны зургаадугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж, УИХ 1998 оны долоодугаар сарын 23-ны өдөр соёрхон баталснаар уг байгууллагын гишүүн орон болсон юм.
 
Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага буюу MIGA нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад санхүүгийн бус эрсдэлийн баталгаа гаргаж ажилладаг бөгөөд үүнд  улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдал, өмчийн албадан хураалт, гэрээний зөрчил, гадаад валютын шилжүүлгийн эрсдэл зэрэг багтдаг.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хуулийн төсөл өргөн барив  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй