Шууд Chart

Ди Мариа талбайг түр чөлөөллөө

2014-10-22 10:39:28

“Манчестер Юнайтед” болон “Вест Бромович”-ын тоглолт болж "Юнайтед" арай ядан тэнцсэн билээ.  2:2-оор тэнцсэн энэ тоглолтод “Юнайтед”-ын жигүүрийн хагас хамгаалагч Ди Мариа бэртэл авсан байна. Одоогоор бэртэл ноцтой эсэх нь тодорхой биш байгаа юм. Ди Мариа “Манчестер Юнайтед”-д ирсэн даруйдаа зургаан тоглолтод оролцож, гурван гоол оруулчихаад байгаа билээ. 

Тэрбээр тоглолтын 76 дахь минутад ташаандаа бэртэл авч талбайг чөлөөлсөн байна. Эмч нар түүний баруун гуян дээр мөстэй жин тавьж, талбайгаас авч гарчээ.

Харин түүний бэртлийн хугацаанаас шалтгаалан “Юнайтед”-ын цаашдын тоглолтуудын хувь заяанд өөрчлөлт орж магадгүйг эх сурвалжууд мэдээлж байна.




Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ди Мариа талбайг түр чөлөөллөө   
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй