Шууд Chart

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар хамтарсан мэдээлэл хийнэ

2014-10-22 10:43:22

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Н.Энхбаяр нар АН, МАХН ирэх 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан.

Уг гэрээг байгуулсны дараа АН-ын зарим гишүүд дэмжигчид эсэргүүцэж буйгаа илэрхийлэн намын ҮЗХ хуралдуулах хэрэгтэй хэмээн шаардсаар байгаа. Эсэргүүцэж байгаа гишүүдийн тоонд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мөн орж байгаа бөгөөд тэрээр уг гэрээнд тусгасан заалтуудыг нийслэлийн  нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.
 
Н.Алтанхуяг болон Н.Энхбаяр нарын хооронд байгуулсан гэрээг хууль бус, зөвхөн хувийн ашиг сонирхлоор байгуулсан гэсэн шүүмжлэл гарах болсонтой холбогдуулан өнөөдөр 11:00 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтарсан мэдээлэл хийхээр болжээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар хамтарсан мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-10-23 10:47
Ардчилсан нам ингэж Энхбаяртай хүзүү сээрээрээ хэлхэлдэх байсан бол яах гэж анхнаасаа барьж хорьж сүржигнэсэн юм бэ. Тэрийг чинь Энхбаяр овжин ашиглаж /монгол хүний сэтгэхүйг/ нэр хүндээ суг өсгөө биздээ. Улс төрөө гэж........
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-10-22 22:54
норовын болон намбарын банди нар хийгээд байна . тоглоом биш шуу иргэдийн хэдэн тегрешийг идчээд битгий шаалдаа май шуу . Одоо идэж болсон бишуу . буу байвал буужчих юмсан арчаагуй юмнуудыг

Бидэнтэй нэгдээрэй