![](/uploads/201308/news/thumb/c0621d705930d432f3f3f28e49099016_x3.jpg)
Өнөөдөр Мишээл экспод төвд оригнал бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа эхэллээ. Тус үзэсгэлэн энэ сарын 4-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр худалдаа үйлчилгээний салбарт шинээр орж ирж буй импортын барааг танилцуулах юм байна.
Япон, Солонгосын бизнес өдрүүдийн хүрээнд болж буй уг арга хэмжээнд худалдаа үйлчилгээний 140 гаруй байгууллагууд оролцох бөгөөд брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд танилцуулна.
Тухайлбал, барилгын материал, хүнсний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн нэмэлт тэжээл, гоо сайхны бараа , автомашин сэлбэгийн худалдаа, бүх төрлийн бэлэн хувцас, алт үнэт эдлэл зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа болно. Мөн номны хямдралтай худалдаа явагдах гэнэ.
Мишээл экспод үзэсгэлэн худалдаа эхэллээ | ||
Үзсэн: 1813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.