* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Сайжруулсан өдөр. Насаар ахмад хүнд сэтгэл татагдах нь тийм ч уйтгартай биш байдаг. Үнэндээ романтик харилцаа тогтоосноор та урьд өмнө туулж байгаагүй амьдралын олон талыг тэдний ачаар мэдэх бөгөөд үзэл бодол сонирхол, амьдралын туршлагаа нэмэгдүүлнэ. Сайхан байх хүсэл тань өнөөдөр сэргэж магадгүй. Эртний эдлэлийн яармаг худалдаа зах дээрээс сонирхолтой юм олохыг хичээ. Тэнд байх үедээ хүмүүсийн хөл хөдөлгөөн хоол хүнсний өнгө үнэр танд таалагдах болно. Амьдрал бол маш том зураг бөгөөд өөрийнх дээрээ юу зурахаа та л сонгоно.
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Энергийг агуулагч марс гараг таны нарны аймгийн гуравдугаар гэрт зочлоход харилцаа холбоо тань дотносох болно. Энэ үед таны урам зориг буурах болно. Сонирхолтой спортоороо хичээллэх боломж олдоно. Манлайлах, зориг тэвчээр, биеэ даасан байдал, өөртөө анхаарал тавих, нэрд гарах боломж гарч ирнэ.
Загас (2/19-3/20)
Зөрчилдөөнтэй өдөр. Таны амьдрал утгагүй нэгэн хэвийн уйтгартай юм шиг санагдана. Уйтгар ганцаардал саад тотгор загаснуудыг зовоох ба таны биеийн эрч хүч суларна Танд ноогдсон үүрэг даалгавар хариуцлага таны эцсийн хүчийг шавхах болно. Гэвч өөрийн зорилгодоо тууштай байх нь үүнийг давах гарц байна. Хойшлогдсон байсан мөнгө санхүүгийн асуудал бархасбадийн хөдөлгөөнөөр гацаанаас гарч, мөнгөний сав нээгдэнэ. Мөн түүнчлэн мөнгийг захиран зарцуулах чадвар, мөнгөнд хандах хандлагаас тань ирэх өдрүүдийн санхүүгийн байдал шалтгаална.
Хонь (3/21-4/19)
Тааламжтай өдөр. Од эрхсийн таатай нөлөөгөөр таны хийсэн ямар ч ажил маш амжилттай бүтэх болно. Өнөөдөр таныг гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж байна. Олон нийттэй харилцах ажил эрхэлдэг хониныхоны хувьд өнөөдөр маш таатай өдөр байх болно. Гэр оронгүй хүмүүст тусалж хандив цуглуулсан зэрэг өөрийн хийсэн ажлаараа бусдад сайрхах хэрэггүй. Хэрвээ та ямар нэг үдэшлэг цэнгүүн зохион байгуулж байгаа бол урьдчилан тааварлаагүй олон асуудалд бэлэн бай. Маш олон урилгагүй зочид ирж магадгүй. Орой олон нийтийн арга хэмжээнд оролцоход маш таатай байх болно.
Үхэр (4/20-5/20)
Хянуур байх өдөр. Хамтын ажиллагаа тань тааламжтай байх бөгөөд та яаж амжилтанд хүрэх талаар сурах болно. Гайхалтай нь та өөртөө ч гэсэн цаг гаргаж чадах болно. Өнөөдөр та зээлийн картаараа худалдаа хийгээд хэрэггүй бөгөөд таныг хуурч их хэмжээний өрөнд оруулж болзошгүй. Янагийн явдал тань хайр дурлалын асуудал болох бөгөөд илүү үүрэг хариуцлагатай шатанд шилжих болно. Эл өдөр албан ёсны үйл хэрэгт тохиромжгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Гэгээлэг өдөр. Одоогийн амьдарч байгаа байдалдаа та жаргалтай бус байгаа бол амьдралдаа өөрчлөлт хийхэд төгс цаг үе. Та шинэ орон сууц худалдаж авах сэргээн засах, томхон сууц түрээслэх зэрэг хүчтэй үйл явдлууд өрнөнө. Харилцаа нэгэн хэвийн аятайхан үргэлжилнэ. Хэрэв та тайван байх, хэн нэгэнтэй эвлэрэх хэрэгтэй бол одоо л цаг нь. Бусадтай цаг заваа өнгөрүүлэн өөрийн зорилго, зорилтуудыг хуваалцах нь харилцан ойлголцол, урам зоригийг нэмэгдүүлнэ. Өөрийн хийж чадахаас илүүг бүү амла. Согтууруулах ундаа уух гэж байгаа бол машинаа гэртээ орхи, та нилээн уух болно.
Мэлхий (6/22-7/22)
Холилдсон өдөр. Энгийн ажил хийдэг мэлхийнүүд өглөө донсолгоотой замаар явж байхдаа болгоомжтой байж замыг тань хаасан саад бүрийг ялахыг хичээгээрэй. Хэцүү байсан ч тэвчээртэй дипломатч байхыг хичээгээрэй. Тусламж үзүүлэхэд бэлэн байгаа хэн нэгнээс холдож хөндийрөх хэрэггүй. Зүгээр л эелдэгхэнээр асуу, тэгээд л та авах болно. Шалгалт өгөх оюутан сурагчид хүнд асуултууданд лав бэлдээгүй сандарч байгаа бол нэг минут түр азнаад гүнзгий амьсгаа ав. Энэ нь танд төвлөрөлтөө буцааж авч ой санамжаа сэргээхэд туслана.
Арслан (7/23-8/22)
Амьдралын эрч хүч, сексийн чадамж, өөдрөг байдал өсөн нэмэгдэх хандлага ажиглагдана. Эрэгтэйчүүдийг гэнэтийн бэлэг, сайхан мэдээ хүлээж байна. Дотны хүнээсээ бэлэг хүлээн авч ч магадгүй. Түүнчлэн та өнөөдөр эерэг хүйстнийхээ анхаарлын төвд байх бололтой. Гэхдээ од эрхэс таныг хайр дурлалын адал явдалд орооцолдохгүй байхыг зөвлөж байна. Учир нь та хэнд талтайгаа мэдэхгүй төөрөлдөх бололтой. Харин эмэгтэйчүүд ажил хэргийн тааламжтай санал хүлээж авна. Өнөөдөр таны өмнө мөнгө олох шинэ эх үүсвэр нээгдэх бололтой.
Охин (8/23-9/22)
Уйтгартай өдөр. Хуучин хайрттайгаа гэнэт уулзаж сэтгэл зүрх тань өнгөрсөн дурсамжаа сэргээн санана. Гэхдээ хэт удаан ярилцах хэрэггүй. Өнгөрсөнд бүтээгүй юм одоо болохгүй. Өөртөө шударга ханд. Хувь заяандаа бүү эргэлз. Хэрвээ чадвал амралтаа авч цэвэрлэгээ хийн тавилга сэлтээ өөрчил. Утсаа байнга асаалттай байлгадаг учраас хувийн амьдралынхаа талаар хэтэрхий их ярих хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Завгүй өдөр. Таны нийгмийн амьдрал хуй салхи мэт зугаа цэнгэлтэй, олон янзын сонирхолтой хүмүүстэй уулзах хангалттай их боломжууд байна. Ганц бие жинлүүрүүд хүрээгээ өргөжүүлвэл таны шалгуурт тохирох хэд хэдэн хүнийг олно. Тэдгээр болзоонуудаас онцгой нэгэн нь таны анхаарлыг илүү татаж гэнэт л шинэ хайр буюу жинхэнэ хайр сэтгэл ирнэ. Гадаад орчны талаар бодох нь дарамттай асуудлыг шийдэхэд гарц болно. Өөрийн гүйцэтгэсэн зүйлүүдээрээ мөн өөрөөрөө хэрхэн бахархаж байгаагаа гэрийнхэнтэйгээ хуваалц.
Хилэнц (10/23-11/21)
Тэвчээртэй өдөр. Толгой өвтгөсөн асуудлууд таны хүч тэнхээг сулруулна. Энэ үед тэвчээртэй байдал танд тусална. Хилэнцийн ордныхон амьдралыг илүү цог хийморьтой болгож байдаг. Хэрвээ та турахаар шийдсэн бол түүндээ өөрийгөө бүрэн зориулж, бүх эрч хүчээ дайчил. Гол нь хоолны дэглэмдээ анхаар.
Нум (11/22-12/21)
Завгүй өдөр. Гэр орныхоо өсөн нэмэгдэж байгаа их ажилд бэлтгээрэй. Ажил төрөлдөө шинэчлэл хийх байдал чинь сэтгэл ханамжтай өрсөлдөөнийг авчирна. Гэртээ ажиллаж байх үедээ болгоомжтой байгаарай. Өөрийгөө хөдөлгөөнтэй байлгах нь явган хэрүүлээс ангид байлгана. Хэрвээ гэрийнхэн чинь хэн хэнийгээ үл ойлголцох байдалд хүрвэл хөндлөнгөөс бүү оролцоорой. Та хэрэв ганц бие бол маш хортой хууралт эргэн тойронд чинь байна гэдгийг анхаар.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 3/ | ||
Үзсэн: 2232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.