![](/uploads/201410/news/thumb/4778181981e8230869233c7c149effdb_x3.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг хэлэлцэхээр товлосон. Байнгын хорооны хуралдаан 11:40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж хэлэлцэх асуудлаа баталлаа.
Харин хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ тус эвслийн бүлэг Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах, боломжгүй бол бүлэг завсарлага авах хүсэлтэй байгааг мэдэгдэв. Учир нь тус эвслийн бүлэг өнөөдөр хуралдаад ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ чухал үед эхлээд Засгийн газрын шинэ гишүүдээ томилох асуудлыг шийдвэрлэсний дараа Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс энэ асуудлаар эвслийн бүлэг завсарлага авах хүсэлт гаргаж байгаа тухай үндэслэлээ хэлсэн юм.
Ингээд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын таван өдрийн завсарлага авсан тул Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хойшлууллаа. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг энэ сарын 17-ны өдөр өргөн барьсан юм.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар эвслийн бүлэг завсарлага авлаа | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.