![](/uploads/201410/news/thumb/8a3f56da8f49d0f2d422c37609c00f25_x3.jpg)
Оюутны дэлхийн аварга шалгаруулах модон бөмбөгийн дөрөв дэх тэмцээн өнөөдөр Малайзийн Перлист мужид нээлтээ хийж байна. Тэмцээнд Зүүн Азийн нийт 19 улсын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, халз, холимог, холимог хос, багийн гэсэн долоон төрлөөр ур чадвараа сорих юм. Манай улсаас модон бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ш.Батжаргал, Б.Оюунтуяа, Б.Хишигжаргал, Г.Батбуян, Д.Мөнх-Оргил, Г.Ижилцэцэг, Э.Энхтүвшин, Д.Даваадорж, Ц.Баасанжаргал, Б.Баянбулаг нарын 12 тамирчин оролцож байна. Өмнө нь манай улсын модон бөмбөгийн баг тамирчид шагналт тавдугаар байрт шалгарч байсан удаатай.
Нутгийн цагаар оройн 19 цагт тэмцээний нээлтийн ёслол болох бол маргааш буюу 22-ны өдрийн 10:00 цагаас эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр цохилтын онооны нийлбэрээр аваргыг тодруулах тэмцээн эхлэх юм байна. Харин энэ өдрийн 20:00 цагт эрэгтэй, эмэгтэй тамирчдын ганцаарчилсан халз тоглолт эхлэх юм.
Модон бөмбөгийн оюутны ДАШТ эхэллээ | ||
Үзсэн: 1509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.