Шууд Chart

Г.Цогтгэрэл хүрэл медаль хүртлээ

2014-10-22 13:28:43

Өнөөдөр БНСУ-ын Инчён хотноо болж буй Азийн пара наадмын гурав дахь өдөр. Өчигдөр болсон бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 ангилалд Г.Цогтгэрэл 7.10 метр шидэж, хүрэл медаль хүртлээ. Энэ зайд долоон тамирчин өрсөлдсөнөөс Ираны тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн.

Монгол Улсын баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага, хөнгөн атлетик төрлүүдээс нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт таван медаль хүртээд байна. Азийн пара наадамд тивийн 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөж байгаа юм. Одоогоор БНХАУ, БНСУ, Япон улсын баг тамирчид медалийн чанараар тэргүүлж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Г.Цогтгэрэл хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 1900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй