Шууд Chart

Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав

2014-10-22 13:29:18

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, байгаль орчны 30 гаруй төрийн бус байгууллага, иргэд, эрдэмтэн судлаачдын саналуудыг нэг бүрчлэн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн хуулийн төсөлтэй холбогдуулан 42 зарчмын зөрүүтэй санал, найруулгын шинжтэй 34 санал, төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн зургаан хуулийн төслийн 10 зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсныг танилцууллаа. УИХ-ын гишүүн З. Энхболд зарчмын зөрүүтэй олон санал байна, буцаагаад шинэчилсэн найруулга хийж оруулъя гэсэн бол Ц.Оюунбаатар гишүүн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан, цэргийн алба хаасан хүмүүс галт зэвсэг худалдаж авч болох юм гэсэн санал гаргав.
 
Мөн Р. Гончигдорж гишүүн Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамт оруулж ирье гэсэн санал гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар хуулийн төслийн зарчмын зөрүүтэй олон саналыг шинэчилсэн найруулгын төсөл болгон хэлэлцэе хэмээн үзсэн тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.
 
Дараа нь ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Ингэснээр Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уг ажлын хэсгийг ахлаж ажиллахаар болсон бол  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахлахаар  болов.
Нийтэлсэн: О.Энхмаа

Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй