Шууд Chart

Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа

2014-10-22 15:04:28

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Жеймс Андерсон манай улсад хоёр сарын өмнө томилогдож ирсэн бөгөөд Монгол Улсад 1993-1997 онд ажиллаж байсан ажээ. Тэрээр уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засаг, төсвийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох хүсэлтэй байна гэв.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, 1993-1997 оны үед буюу таны ажиллаж байх үеийн эдийн засагтай харьцуулахад өөр болсон. Зөвхөн 2000 онтой харьцуулахад төсөв 16-18 дахин, улсын төсвийн хөрөнгө оруулалт 40 орчим хувиар өссөн. Гэхдээ бидэнд бодож төлөвлөх зүйл их бий хэмээн онцлон тэмдэглэв. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргах болон хөдөө, аж ахуй, боловсролын салбарын асуудлаар хөндөн ярилцав. Тэрээр хэлэхдээ, бидний ач холбогдол өгч буй салбар бол мал аж ахуй. Бид махны болон сүүний чиглэлээр дэлхийд хамгийн органик хүнсийг үйлдвэрлэх боломжтой. Монгол мал шиг бэлчээрээ сонгож өвсөө иддэг газар дэлхийд байхгүй. Хашаан дотроо тодорхой 3-4 нэр төрлийн өвс идэж байгаа. Харин манай улсад аймаг, сумаараа махны амт чанар, өөр байдаг. Бид эдгээрийг дэлхийн зах зээлд гаргах асуудал чухал. Хэзээ нэгэн цагт манай улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн /мах, сүү/ уул уурхайн бүтээгдэхүүн шиг ашиг өгч эхэлнэ гэдэгт эргэлздэггүй гэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа   
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй