![](/uploads/201410/news/thumb/4ff26ce6ed54c3eb1ac33aac2a7e37ab_x3.jpg)
“Рома”-гийн адил хүснэгтийг тэргүүлэгч "Мюнхэн” хэсэгтээ "азаар сайн багтай таараагүй" гэгдээд байсан тэд үүнийг "үгүй" гэдгийг нотлож “Рома”-г талбай дээр нь 1:7-оор бут ниргэлээ.
Талбайн эздээс 66 дахь минутад Жервиньо нэр төрөө аварсан ганц гоол оруулсан. Тэгвэл “Байерн Мюнхэн”-ээс 8, 30 дахь минутад Роббен хоёрыг, Гётце 23, Левандовски 25, Мюллер 36, Рибери 78, Шакири 80 дахь минутад нэгийг оруулжээ.
Харин нөгөө зоонд Оросын “ЦСКА” клуб талбай дээрээ Английн аварга “Манчестер Сити”-г хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 29 дэх минутад Агуэро нэгийг хийсэн бол 38 дахь минутад Милнер тэргүүллээ баталгаажуулсан. Харамсалтай нь “ЦСКА”-аас 64 дэх минутад Думбия нэгийг хийсэн бол Натхо 86 дахь минутад торгуулийн цохилтоос тоог тэнцүүлжээ.
Ингэснээр Е хэсгийг “Байерн” есөн оноотой тэргүүлж, “Рома” дөрвөн оноотой удаалж, “Сити” ердөө хоёр оноотой гуравдугаар байрт бичигдэж байна.
“Байерн” сайн байгаа гэдгээ нотлов | ||
Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.