Шууд Chart

Л.Адриано тав гоолдож Месситэй тэнцэв

2014-10-22 21:07:25

Аваргуудын лигийн Н хэсгийг тэргүүлж байгаа Португалын “Порту” клуб талбай дээрээ Испанийн “Атлетик” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа.  
Тоглолтын 45 дахь минутад Эррера гоолдож давуу байдалтай болсон ч 58 дахь минутад зочдоос Фернандес гоолдож, хариуг нь барьсан. Гэвч 75 дахь минутад Куарежма нэгийг нэмснээр “Порту” хожиж, хэсгээ тэргүүлж байна.

Нөгөө талд “БАТЭ” клуб талбай дээрээ “Шахтёр”-ыг хүлээж авсан ч 0:7-оор хожигджээ.
Тоглолтын 11 дэх минутад Алекс Тейшейра гоолдож, тооны харьцааг нээсэн.  Мөн 35 дахь минутад Дуглас Костан нэг гоол оруулсан. Харин Луис Адриано 28, 37, 40, 44, 82 дахь минутад таван гоол оруулж, Мессигийн рекордыг давтлаа.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Л.Адриано тав гоолдож Месситэй тэнцэв   
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй