Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-10-23 11:14:04

Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна. 

“Өдрийн сонин” тэргүүн нүүртээ "Гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж, батлагдсаны дараа хүчин төгөлдөр болно", "Ж.Бямбадорж: Д.Цогтбаатарыг мөрдөн шалгах явцад эрхийг нь зөрчсөн гэх гомдол ирвэл бид шалгах үүрэгтэй", удаах нүүрт "Ц.Оюундарь: МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй" зэрэг ихэвчлэн улс төр, Засгийн газрын сэдэвтэй нийтлэл, ярилцлагыг онцложээ.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн тэргүүн нүүрээс "Н.Энхбаяр: Бидэнд Засгийн газар, АН-ыг эвгүй байдалд оруулах санаа байхгүй", "Бүтэн жилийн талхныхаа буудайг хурааж дууслаа", "Рэйл бус"-аар эхний гурван өдөр 100 гаруй хүн зорчжээ", Байнгын сэдэв буландаа "Хонины махаа худалдаж дөнгөвөл хожил ойрхон" зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлагыг унших боломжтой.

“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаарт "Говь Повер компани "Эрдэнэс Тавантолгой"-гоос дөрвөн тэрбумыг "бэлэг"-нд авчээ", "Халамжийн мөнгөний санхүүжилт дөрвөн сарын өмнөөс тасалджээ", "Хятад улс гадаад руу зугтсан авлигачдаа "авлах"-аа зогсоохгүй", "Ерөнхий сайдыг огцруулахын төлөө 10 гишүүн нэмэгджээ" зэрэг дотоод, гадаадын мэдээ, нийтлэлийг онцложээ.

"Зууны мэдээ” сонины онцлох мэдээлэлд "Оюутолгойн ажлын хэсэг хуралдлаа", "УИХ-ын дарга даваа гарагт Хятадыг зорино", "Азийн пара наадамд Н.Алтанцэцэг алтан мядаль хүртлээ", "Ирэх онд хэн, хэдэн төгрөг зарцуулах вэ" зэрэг мэдээ мэдээллийг багтаажээ.

“Улс төрийн тойм” сонины тоймчид "МАН+Тэрслүү гишүүд" бүрэн эрхээсээ татгалздаг, дахин сонгууль явуулъя", "Монголоосоо "олборлосон" ерөнхийлөгчийн үг", Л.Гүндалайн томилсон Ч.Бадмаараг Замын-Үүдийн боомтыг завхруулж байна", Ярилцах танхим буландаа "Н.Батаа: "Би үхэхээр чи үх" гэдэгтэй адил авирлах хэрэггүй" зэрэг тойм, ярилцлагыг бичжээ.

“Үндэсний шуудан” сонин "Төмрөөр бүтээсэн автомашин хүртэл, цаас шиг урагдаж, мод шиг хугардаг" хэмээх Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн өдөрт зориулсан үйл ажиллагааны сурвалжлага, "Найдвартай цемент ховор болжээ", "Б.Мөнхдорж: Аливааг хэт хялбарчилбал "цахим хүн" болно гэдгийг ойлгох хэрэгтэй", АН-ын "толгой" нь МАХН-тай, "хөл" нь МоАХ-той гэрээ байгуулахаар болов" зэрэг нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг бэлджээ.   

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй