УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай буюу төмөр замын царигийн асуудлын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Төмөр замын тээврийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөө өглөө Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн юм. Ингэхдээ БНХАУ-тай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд- Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих саналыг олонхийн саналаар дэмжсэн юм.
Чуулганы хуралдааны эхэнд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын О.Баасанхүү асуулт асуусан юм. Тэрээр оруулж ирсэн энэ чиглэлд заасан цариг нь зарим талаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлоготой зөрчилдөж байна гэсэн саналыг хэлсэн.
Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Монгол Алт" компанийн хүсэлтээр тогтоолын төсөлд МАК-аас Шивээхүрэн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих хүсэлт тавьсныг хавсаргасан. Гэхдээ хувь гишүүний хувьд энэ нь бодлогын баримт бичигтэй зөрчилдөж байгаа гэдэгтэй санал нэг байна гэсэн юм. Гишүүдийн асуулт үргэлжилж байна.
Чуулганаар царигийн тухай хэлэлцэж байна | ||
Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.