Шууд Chart

АНУ-д Монгол залуусын хөдөлмөрийн яармаг зохион байгуулав

2014-10-23 14:03:44

Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармагийг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Чикаго хотод зохион байгуулжээ. Тус арга хэмжээг Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Бирж, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй зургаан хотын Монгол оюутны холбоод, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 200 гаруй оюутан, залуус, Монголын болон АНУ-ын  банк, мэдээлэл технологи, хөдөлмөр зуучын компани зэрэг 10 гаруй байгууллага оролцсон байна.

Тус хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь АНУ-д тэргүүлэгч их дээд сургуулийг төгсөгч болон одоо суралцаж буй оюутан, залуусыг Монголын болон АНУ-ын томоохон аж ахуй нэгж, компаниудтай холбох ба энэхүү Хөдөлмөрийн Яармагт оролцогчид арга хэмжээг үндсэн зорилгодоо хүрч чадсан, үр өгөөжтэй арга хэмжээ боллоо гэж дүгнэж байлаа. Тус арга хэмжээг жил бүр уламжлал болон зохион байгуулах бөгөөд цаашид хамрах хүрээгээ улам бүр тэлж АНУ-д ажиллаж, сурч буй Монгол оюутан залуусыг хамруулахыг зорьж ажиллахаа мэдэгдэв.
 
Хөдөлмөрийн яармагын эхний өдөр арга хэмжээнд оролцогчдын мэдлэгт дусал нэмэх үүднээс Висконсоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр докторантаар суралцаж буй У.Дэлгэржаргал өөрийн туршлагаа хуваалцаж лекц уншжээ. Мөн Колумбын Их сургуулийн төгсөгч Б.Мөнх-Эрдэнэ, “Apple” компанийн ажилтан Энх-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Висконсны Их Сургуулийн докторант У.Дэлгэржаргал нар оюутан залуустай чөлөөт ярилцлага хийж хийж, ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх, намтараа хэрхэн зөв бичих талаар зөвлөгөө өгч, ажлын карьераа оновчтой сонгох талаар сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсанаас гадна оюутнуудын дунд кейс стади тэмцээнийг зохион байгуулсан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

АНУ-д Монгол залуусын хөдөлмөрийн яармаг зохион байгуулав  
Үзсэн: 1702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй