Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Австри, Унгар улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид оролцон эдгээр улстай үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар танилцуулж холбогдох уулзалтыг хийж байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Унгар Улсын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзан хоёр орны хөдөө аж ахуйн салбарын уламжлалт хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, хамтын ажиллагааны боломжтой чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд Монгол Улсад эрчимжсэн үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор загвар фермийн аж ахуй байгуулах, явуулын мах нядалгааны цех нийлүүлэх, махны боловсруулах үйлдвэрийн салбарт евро стандартыг нутагшуулах, Био үйлдвэрт технологийн шинэчлэл хийх боллоо. Мөн Монголын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Унгарт дадлагажуулах, сургахад хамтран ажиллах боломжтой гэдэгт хоёр тал санал нэгдлээ.
Унгар улстай хөдөө аж ахуйн салбарт хамтарна | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.