НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы 10 дугаар сарын 21-ний өдрийн бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр 2015-2017 онд ажиллах 15 улсыг сонгов. Энэ удаагийн сонгуульд нийт 17 улс нэрээ дэвшүүлж оролцсон бөгөөд санал хураалтад НҮБ-ын гишүүн 192 улс саналаа өгсөн байна.
Ази, Номхон далайн бүлгийн дөрвөн суудалд Энэтхэг, Индонез, Бангладеш, Катар, Баруун Европ болон бусад орны бүлгийн хоёр суудалд Португал, Нидерланд, Африкийн бүлгийн дөрвөн суудалд Нигери, Гана, Конго, Ботсвана, Зүүн Европын бүлгийн хоёр суудалд Албани, Латви, Латин Америк, Карибын бүлгийн гуван суудалд Эл Сальвадор, Боливи, Парагвай сонгогдсон байна.
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэгийн дагуу саналаа өгсөн гишүүн орнуудын ердийн олонхийн буюу 97 улсын дэмжлэг шаардлагатай байдаг аж. Африкийн бүлэг, Зүүн Европын бүлэг, Баруун Европ болон бусад орны бүлгээс нэр дэвшигч улсын тоо тухайн бүлэгт ноогдох суудлын тоотой тэнцүү байсан тул тэд бүгд шаардлагатай 97-оос дээш тооны санал авч сонгогдсон байна. Харин Ази, Номхон далайн бүлэг дөрвөн суудалд таван улс, Латин Америк, Карибын бүлгийн гурван суудалд дөрвөн улс өрсөлдсөнөөс Тайланд, Коста Рика улс бусдаасаа цөөн санал авсан тул Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр сонгогдож чадаагүй байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль болов | ||
Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.