ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль болон ГХЭЗХАЯ хамтран “XXI зуун дахь энх тайван судлал ба Монгол Улс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 24-25-нд зохион байгуулах гэж байна.
Уг эрдэм шинжилгээний хурал нь энх тайван судлалын асуудлаар Монгол улсад болж буй анхны хурал гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой төдийгүй ЮНЕСКО-гийн 70 жилийн ой, "Энх тайван, хөгжил дэвшлийн төлөө дэлхийн шинжлэх ухааны өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулагдах гэж байгаа аж.
Энэхүү олон улсын бага хурлаар олон улсын энх тайвны судалгааны өнөөгийн байдал, олон улсын энх тайвны үйлст НҮБ, ОУБ-ын гүйцэтгэж буй үүрэг, төлөв, ЗХА-д энх тайвны судалгааг хөгжүүлэхэд олон улсын төрийн бус байгууллагуудын гүйцэтгэж буй үүрэг, оролцоо хийгээд Монгол дахь энх тайвны судалгааны хөгжил, өнөөгийн байдлын талаар НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Япон, АНУ, Канад, БНСУ, БНХАУ, Монгол улсын судлаач эрдэмтэд оролцох ажээ.
“XXI зуун дахь энх тайван судлал ба Монгол Улс” олон улсын хурал болно | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.