Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 05, Даваа гараг. Билгийн тооллын Зуны адаг шарагчин хонь сарын 29. Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр буюу Балжиннямтай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Наран өглөөний 05:40 цагт мандаж, 20:18 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй /Сүлд тэнэж одно/ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Гэнэтийн зүйлсээр дүүрэн өдөр. Харилцаа холбооны сэтгэл хөдлөл нь өнгөний ялгаралтай адил. Ухаалаг байж хүмүүсийн хэлсэнийг бүү тоо. Буд гариг харилцаа холбооны өдөр ба богино зайны аялал хий. Энэхүү эсрэг хөдөлгөөн нь гэрээ хэлэлцээрийг хойшлуулж саад болно. Бизнесийн хэлэлцээр болон жирийн асуудлууд нь урам хугарах шалтгаан болно. Таны тээврийн хэрэгсэл гэнэтийн эвдрэлд хүрч болзошгүй. Энэхүү цаг хугацааг ашиглан санхүүгийн мэдлэгээ ирээдүйн төлөвлөгөөндөө оруулах хэрэгтэй.о.
Хумх (1/20-2/18)
Азтай өдөр. Эерэг хүчнүүд дүүрэн байна. Өнөөдөр өөрийн энергээ шинэ орон зайг бий болгоход зарцуулаарай. Хувиа бодсон хүслээ хойш тавьж урсгалаараа яв. Хэрэв тэгж чадвал өөрийн хүрсэн үр дүнгээ харахад гайхалтай сэтгэл ханамжийг авна. Хайр дурлалын асуудал хүчтэй дур булаам дотор гижигдэм байна.
Загас (2/19-3/20)
Сэтгэл хангалуун өдөр. Өнөөдөр маш сайхан өдөр болох бөгөөд танд уйтгарлах нэг ч хором гарахгүй л болов уу. Таны нийгмийн идэвхи сэргэх бөгөөд олон нийтийн ажилд оролцож, цагийг маш зугаатай өнгөрүүлэх болно. Та өнөөдөр маш их урилга хүлээж авах бөгөөд энэ олон арга хэмжээний алинд нь орохоо шийдэх гэж нэлээд бодох бололтой. Таны бүтээлч байдал нэмэгдсэнээр ихээхэн амжилтанд хүрэх болно. Та өнөөдөр ямар ч ажил хийсэн гайхалтай эрч хүчтэй байж чадна.
Хонь (3/21-4/19)
Хөгжилтэй өдөр. Өнөөдөр нэлээд адал явдалтай өдөр болох бололтой. Нар тэнгэрийн ван гаригтай нэгдсэнээр таны эрч хүч нэмэгдэх бөгөөд та үүнийг маш бүтээлчээр ашиглаж чадна. Аль болох тайван байхыг хичээ. Хэт их эрх чөлөөг эрхэмлэх нь таны амжилтанд сөргөөр нөлөөлж мэднэ. Гадаад хүмүүстэй тогтоосон харилцаа танд нэлээд их ашиг авчрах болно. Хэрвээ та аяллаар явахаар төлөвлөж байгаа бол яг одоо аяллаар явах бэлтгэлээ базаахад хамгийн тохиромжтой үе байх болно.
Үхэр (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Ажлаа төлөвлөх болон шинээр төлөвлөгөө зохиоход нөхдийн тусламжийг авахаас бүү татгалз. Нөлөө бүхий хүн эсвэл ивээн тэтгэгчийн тусламжтайгаар шинэ ажилд орох мөнгө олох үндсэн эх үүсвэрээ өөрчлөхөд хүргэж мэднэ. Өнөөдөр оюун ухааны хүчирхэг байдал тань танд толгойгоо ажиллуулах гайхалтай боломж өгнө. Хэрвээ танд чухал бичиг цаасны асуудал, төвлөрөхийг шаардсан ажил үүрэг эсвэл логик байдлыг шаардсан асуудал байгаа бол энэ бүгдийг та шийдвэрлэж чадна
Хамтатгах (5/21-6/21)
Тогтвортой өдөр. Өнөөдөр сap болон далайн ван хоёр хоорондоо таатай холбогдох ба сүсэг бишрэлийг тань өсгөх болно. Өөрийн тогтвортой байдлаа хадгалан цааш үргэлжлүүлсээр бай. Өөртөө маш сайн анхаарал тавь. Хэрвээ эрүүл мэндээ үл ойшоовол таны бие суларч мэдэх ба та өөртөө болон бусад хүмүүст туслаж чадахаа болино. Төсөл төлөвлөгөө тань ашиг дагуулах ч маргааш хүртэл шинэ аз туршсан хэрэг авахаа хойшлуул.
Мэлхий (6/22-7/22)
Завгүй өдөр. Төр засгийн байгууллагад хандах эсвэл бичиг баримт бүрдүүлэх ажилд тааламжтай. Гэхдээ яарч адгах хэт итгэмтгий, хөнгөмсөг хандах зэрэг нь таныг санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Энэ өдөр мэлхийнхэн түр зуурын шохоорхолд автах магадлал тун өндөр байна. Танд тулгараад буй асуудлууд их уйтгартай санагдаж эхэлнэ. Гэхдээ та өнөөдөр ямар нэг сайн мэдээ сонсох болно. Хэрвээ сайн бодвол энэ бүх асуудлууд их энгийн зүйл болохыг мэдэх болно.
Арслан (7/23-8/22)
Олны хөгжөөнтэй чимээ агаарт тархах ба та ч гэсэн энэ хөгжөөнд нэгдэхээ мартав. Арслангууд хамтарсан төсөл хэрэгжүүлэх авьяас ба мэргэшилтэй байдаг. Өөрийн хүсэл эрмэлзэл, туршлагаа бусадтай хуваалцах нь таны талаар сайхан сэтгэгдэл бусдад төрүүлнэ. Хэвшмэл байдлаас гарах, багахан адал явдалтай учрах гэсэн хүсэл тань нэмэгдэх тул шинэ найз нөхөд, танилтай болоход тохиромжтой цаг. Ганц бие арслангууд сэтгэлийг чинь эзэмдэх нэгэнтэй учирна.
Охин (8/23-9/22)
Шалгуур ихтэй өдөр. Сансар огторгуй өнөөдөр зальжин гараг дээр ирэх болно. Дээд албан тушаалтнаас ирэх ажлын шахалт шинэ долоо хоногийн эхний өдрийг нилээн хүндхэн эхлүүлэх болно. Биеэ барилгүй өөрт ноогдсон ажлыг хичээнгүйлэн хий. Өдрийн төгсгөлд бүх зүйлийг төгс байлгахыг хичээх зан тань бий болно. Энэ үед санхүүгийн тайлан болон анализ хийхэд тохиромжтой цаг байх болно. Эрч хүч тань ундрах бөгөөд саран дээр эрч хүчээ бадамлуулан асаа. Гэвч эрүүл мэнддээ анхаарч бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Гэрэлтэх өдөр. Сансар огторгуй хангалттай их гэрэлтэж байгаа тул завгүй өдөртэй нүүр тулахдаа бэлтгэ. Бүтээлч байдал тань таныг уриалсаар байх ба та өөрийн мэдлэгийн ур чадвараа ашигтай сайн зүйлд зориулахаас гадна уран сэтгэмж тань хүслийг тань биелүүлнэ. Зочдын өрөөгөө будах, ханандаа өнгөтэй зураг худалдаж авах, шинэ орны хэрэгсэл авах зэрэг нь гэрийн эзэгтэй нарт урлагийн авъяас чадвараа гаргах боломжийг өгнө. Шинэ сар загасны ордыг дайрснаар хайрын харилцаа, нийгэм, чөлөөт цагт тань эерэг байдлыг авчирна. Амжилтын боломж гарч ирнэ.
Хилэнц (10/23-11/21)
Сэрэглэн өдөр. Таны эрүүл мэнд сайн байна. Та чийрэг сэргэлэн цовоо байгаагаа мэдэрнэ. Осол гэмтэлээс өөрийгөө хамгаал. Хэрэв жолоо барих хол замд гарах гэж байгаа бол замын осол гэмтэл гарах өндөр магадлалтай байгаа тул болгоомжил.
Нум (11/22-12/21)
Тайван бус өдөр. Энэ өдөр таны анхаарлыг татах гэж хүмүүс хашгиралдаж энд тэндээс тань татаж угзрах гэж байгаа юм шиг мэдрэх болно. Хэтэрхий их эрч хүч заримдаа асуудал болдог. Спорт эсвэл биеийн хүчний үйл ажиллагаатай холбогдсон оюун санаагаа тайвшруулж авсан дарамт бүрээ үр дүнтэйгээр та гаргаж чадна. Мэргэжил нэгт, клубын гишүүд, найз нартайгаа хамт байвал сэтгэл тань тайвшрах бөгөөд үзэл бодол нэгтэй хүмүүстэй холилдоход их тухтай байна.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 5/ | ||
Үзсэн: 2231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.