Шууд Chart

О.Гүндэгмаа "Дэлхийн цом"-оос мөнгөн медаль хүртлээ

2014-10-24 09:58:18

"Дэлхийн цом"-ын финалын тэмцээнд манай улсаас МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмээ, ОХУМ О.Янжинлхам нар уригдсан. Дэлхийн буудагчдын чансааг тэргүүлэгч шилдэг 11 мэргэн бууч өрсөлдсөнөөс дасгалын төрөлдөө 583 оноогоор финалд шалгарч, хагас шигшээд  21 оноо авснаар аваргын төлөө буудах эрхтэй болсон байна. Алтан медалийн төлөөх буудлагад Германы буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Моника Каршч 7:3-аар түрүүлж, О.Гүндэгмээ мөнгөн медаль, Хятадын буудагч, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга Зиан Жинзин хүрэл медаль хүртсэн байна.

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өмнө нь "Дэлхийн цом"-ын финалын тэмцээнээс нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү анх удаа мөнгөн медалийн эзэн боллоо. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

О.Гүндэгмаа "Дэлхийн цом"-оос мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй