![](/uploads/201410/news/thumb/1829d3e87b3077c478c0709b9f8af03d_x3.jpg)
БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадамд оролцсон манай жүдочид багийн тэмцээнд амжилттай оролцлоо. Эмэгтэй баг түрүүлж аваргын алтан медалийг зүүсэн бол, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэй жүдочид Иранд 2:3 онооны харьцаагаар хожигдсон ч Тайландын багийг 5:0-оор буулган авч, хүрэл медаль хүртсэн. Эмэгтэй баг Тайландыг 2:1, БНХАУ-ын жудочдыг 3:0 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Энэтхэгийн багийг 3:0-оор ялж, Азийн пара наадмын алтан медалийг хүртээд байна.
Пара жүдочдын эмэгтэй баг алт, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.