Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-10-24 10:22:18

Өдөр тутмын сонинуудын аравдугаар сарын 24-ний өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна. 

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгөөрөө тагтаа хархны дараа ордог гэв”, ““Рио”-гийн зэсийн группын захирал Оюутолгойн талаар ингэж ярьжээ”, “Орой бүр хорон хэл нь гозолзсон хэрүүлийн чуулган хоймор эзлэх юм”, “АН-ынхан өөрийн Засгийн газраа онилоод эхэллээ” зэрэг сурвалжлага, мэдээ мэдээлэл болон Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайгийн “Татвараар улс төр хийж болдоггүй юм аа”, УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн өмгөөлөгч Б.Энхдалайгийн “Д.Дондог залилангийн гэмт хэрэг үйлдээгүй” гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Төр, хувийнхантай түншилсэн зөв загвар”, ““МАК”-ын лообийгоор төмөр замын шинэ чиглэл бий болгосон гэв”, “Монгол Улс ба Нэгдсэн Үндэстний Байгууллага”, “Зөвхөн тэр үйлчилгээг авахдаа биш, сэтгэлээ уудлахыг хүсдэг” зэрэг мэдээ мэдээлэл, сурвалжлага болон Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн “Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг” гэх  гарчигтай ярилцлага нийтлэгджээ.
 
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн “Түлэнхийн төвөө барихгүй, төрийн ордноо засна”, “Хотын дарга нарын хүн дээр хийсэн туршилтууд”, “Зам, гүүр, барилгын “хөгжлийн бэрхшээл””, “Улстөржилт гэдэг “вирус”” зэрэг нийтлэл, мэдээ мэдээлэл болон загвар зохион бүтээгч Ю.Ариуны “Гадаад ертөнцөд Монгол хүн гэдгээрээ бахархаж явна”, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Д.Баттогтохын “ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно” гэсэн ярилцлагуудыг онцлолоо.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Эрдэнэ сайдын эрх ашгийн зөрчилтэй төсөл”, “Эзэнгүй бас бүтэцгүй яамд энэ хэвээрээ хэр удах вэ”, “Хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэхийн тулд коридорт хонодог болжээ” зэрэг мэдээ, сурвалжлага болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн “Б.Ариунсанг ТЕГ-ын даргаас чөлөөлөх ёстой”, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “УИХ баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй, түүнийг хэрэгжүүлсэн төрийн байгууллага руу дайрч, давшлах нь туйлын ноцтой асуудал” гэсэн  ярилцлагуудыг онцлож байна.
 
“Улс төрийн тойм” сониноос та “Ерөнхийлөгчийн таашаалд М.Энхсайхан нийцэх үү”, “Баз хүргэнийхээ ачаар хөлжиж чадсан эрхэм”, ““Царцаасан” барилгуудыг хөлдөөх нь тодорхой болов”, “Ц.Оюунгэрэл сайдад Т-Батаараас бусад нь хамаагүй юм байх даа” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээлэл болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын “2012 онд АН-тай байгуулсан гэрээгээ л баталгаажуулсан хэрэг шүү дээ”  гэсэн гарчигтай мэдээллийг уншаарай. 
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Торгуулиа төлөөгүй жолооч төрийн байгууллагаар үйлчлүүлэх эрхгүй”, ““Орон сууцны үнэ өндөр байгаа нь газрын наймаатай холбоотой”” гэв, “Энэтхэг Улс БРИКС-ийн хөгжлийн банкийг тэргүүлнэ” зэрэг мэдээ, мэдээлэл болон Гадаад харилцааны газрын дарга Ш.Сүхбаатарын “Гадаадын 19 оронд 140 гаруй иргэн ял эдлэж байна” гэсэн гарчигтай сурвалжлагыг уншаарай.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй