Шууд Chart

“Advanced Web Technologies” хэлэлцүүлэг боллоо

2014-10-24 15:05:45

МТҮПаркаас орчин үеийн интернэт болон Вебийн шинэ технологиудыг Монгол Улсад хэрхэн оновчтой нутагшуулах, шинэ технологиудын талаар нэгдсэн ойлголттой болох, энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, технологийн бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа салбарын мэргэжитнүүдийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор “Advanced Web Technologies” хэлэлцүүлэг боллоосеминарыг  өнөөдөр анх удаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг нээж МТҮП-ын Стратеги, бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг үг хэлсэн бөгөөд МТ-ийн инкубаторын компаниудын боловсруулсан үндэсний хэмжээний томоохон мэдээллийн систем, програм хангамжийн бүтээгдэхүүнүүдээс гадна Веб боловсруулалт вебэд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь нийгмийн бүхий л салбарт нэвтрэхийн хирээр мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлж байгааг цохон тэмдэглэлээ.

Семинарт МТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, их дээд сургуулийн багш нар веб технологи, интернэт технологийн чиглэлээр илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Үйл ажиллагаанд МТ-ийн салбарын мэргэжилтнүүд, багш, судлаачид болон төрийн байгууллагуудын МТ-ийн ажилтнууд оролцсон бөгөөд 120 орчим хүн хамрагдлаа.

Хэлэлцүүлгийг “Web Reasoning for Linked Open data”, “Big Data”, “REST API-ийг веб технологид ашиглах”, “Орчин үеийн технологи ашиглан вэб систем хөгжүүлэх (Django)” , “Хайлтын систем” зэрэг сэдвээр мэргэжилтнүүд өрнүүллээ.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Advanced Web Technologies” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй