![](/uploads/201410/news/thumb/cb1191c8029cd5c0d4b05bfeac1b8f0b_x3.jpg)
Манай улсын сагсан бөмбөгийн Дээд лигийн багууд болох Их Өргөө Аравт, Эрдэнэдрийллинг Ригс, Альяанс Тех ШУТИС-н Харцагууд, SBL Хасын Хүлэгүүд болон Танан Гарьд зэрэг багуудын эзэд, удирдлагууд Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Санамж бичгийн гол зорилго нь багууд үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангахад чиглэжээ. Тэд сагсан бөмбөгийн холбоодтой дангаараа бие дааж харьцахгүй, нэгдсэн зохион байгуулалтад орж харилцах бөгөөд ингэснээрээ Дээд лигийн тэмцээн хамгийн сайн багуудын, хамгийн сайн тамирчдын тоглолтууд, хамгийн үзүүштэй шударга өрсөлдөөнүүд байх боломжийг хадгална гэж үзэж байгаа юм байна.
Энэхүү шийдвэрийг нийт сагсан бөмбөгчид, тухайн клубуудэд харьяалагддаг тамирчид бүрэн дэмжиж байгаагаа саяхан болсон багийн эзэд, тамирчдын уулзалтаар илэрхийлсэн байна. Улмаар Дээд лигийн багууд хамтран гаргаж буй уг санамж бичгийг сагсан бөмбөгийн хоёр холбоонд биет төлөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлжээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны /МСБХ/ зүгээс хамтран ажиллахаа илэрхийлж, харин Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны /МҮСБХ/ зүгээс уг санамж бичгийг хүлээж аваагүй юм байна.
Лигийн тэргүүлэгч багууд санамж бичиг баталлаа | ||
Үзсэн: 2510 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.