Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр шүүхэд хандахаар болжээ. Тэрээр өөрийнх нь нэр төрд удаа дараа халдсан хэрэг гарсан учраас ийнхүү ирэх долоо хоногт шүүхэд хандахаар болсон гэлээ.
Өнгөрсөн хавар ЕБС-ийн уран зохиолын хичээлийг сургалтын программаас хасах тухай мэдээлэл гарсан төдийгүй саяхнаас Б.Насанбаярыг Улаанбаатар их сургууль, Ё Бён Мү гэх солонгос хүнтэй хамтран Монгол хэлний тайлбар толь бичгийг хэвлүүлж, ЕБС-иудад 30.000 төгрөгөөр шахаж байна гэх мэдээлэл цацагдсан байна. Эл мэдээллийг Б.Насанбаяр ор үндэслэлгүй гүтгэлэг гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн Б.Насанбаярыг Мүүний шашинтай холбоотой зэргээр элдвээр гүтгэсэн бүх материалыг цуглуулсан байгаа гэж хэвлэлийн албанаас нь мэдэгдлээ.
БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр шүүхэд хандахаар болжээ | ||
Үзсэн: 3593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.