![](/uploads/201308/news/thumb/3b55d85f9b23520a09db2cf0379c471d_x3.jpg)
Монгол Улсын гадаад орнуудад ял эдэлж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа билээ.
Гадаадад үйлдэгдэж буй хэргийн дийлэнх нь буюу 60.1 хувь нь хулгайн хэрэг байгаа юм. Мөн хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа ордог гадаадад үйлдэгдэж байгаа хэргийн багагүй хувийг эзэлж байна.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны аравдугаар сараас хилийн чанадад ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэх асуудлыг тухайн оронд сууж байгаа Элчин сайдын яамд зохион байгуулан ажиллаж байна. Одоогоор 16 оронд манай иргэд ял эдэлж байгаа иргэдээ эргэжээ.
Түүнчлэн, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, урьдчилан хориход саатуулагдсан иргэд цөөнгүй бий. Тэдэнд өмгөөлөгч, орчуулагч олж өгөх, ар гэрийнхэнтэй нь уулзуулах, эргэлт оруулах, Элчин сайдын яамнаас тэдэнтэй уулзаж санал бодлыг нь сонсох, асуудлыг холбогдох газарт нь уламжлах зэрэг ажлыг зохион байгуулаад байгаа ажээ.
МУ гадаадад ял эдэлж байгаа 16 иргэнээ эргэжээ | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.