![](/uploads/201410/news/thumb/4c4fa336aa795e4c432c3f914c2a8e2d_x3.jpg)
Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг”, Монголын их, дээд сургуулиудын Сагсан бөмбөгийн тэмцээн гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирдлага дор 15 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
1996 оноос хойш Монголын их, дээд сургууль, коллежуудын лиг нэртэйгээр зохион байгуулагдаад байсан “Оюутны лиг” энэ удаагийн тэмцээнийхээ босгын өмнө логогоо шинэчилж байгаа юм. Тэд 15 удаагийн “Оюутны лиг”-ийн албан ёсны логогоор ОУХМ Т.Санчирын зургийг сонгожээ. Солонгосын Инчён хотод болсон Азийн спортын 17 дугаар наадмын Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр зурагчин Э.Магнайбаяр Т.Санчирын бөмбөг залж байх агшныг нь дарсан байдаг.
Тэмцээний техникийн зөвлөлгөөн энэ сарын 29-нд 13:00 цагаас Спортын төв ордонд болно. Харин лигийн тэмцээн ирэх сарын 8-ны өдөр эхлэх бөгөөд 12 баг оролцоно.
Оюутны лиг логогоо "Т.Санчир"-аар солив | ||
Үзсэн: 1675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.