Долоо хоногт бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ээлжит хуралдаанаа хийж тухайн долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг. Хуваарийн дагуу өнөөдөр Төрийн ордонд УИХ дахь МАН болон АН-ын бүлэг, түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдана. Мөн УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт онцлож буй асуудлаар мэдээлэл хийх юм.
Өнөөдрийн намын бүлгүүдийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээс гадна Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Намын бүлгүүдийн хурал 10:00 цагаас зарлагдсан хэдий ч одоогоор эхлээгүй байна.
Намын бүлгүүд хуралдана | ||
Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.