УИХ дахь бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар мэдээлэл хийлээ. Бие даагч гишүүд энэ долоо хоногт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн болон сайд нарын асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж. Учир нь Засгийн газрын бүтцийг шийдсэний дараа ирэх оны төсөв болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцах боломжтой хэмээн үзжээ.
Энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх Соёлын тухай хуулийг бие даагч гишүүд дэмжиж байгаа гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Энэ хуульд тусгасан монгол кино, нэвтрүүлгийг төрөөс дэмжиж иргэдэд хүргэх асуудал нь хамгийн чухал гээд сүүлийн үед телевизүүдээр ихээр гарах болсон Солонгосын олон ангит киноноос болж манай улсын уламжлалт ёс заншил устах аюул тулгарч байна гэсэн юм.
Мөн энэ долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Уг хуулийн төслийг Ц.Даваасүрэн нарын нийт 18 гишүүн өргөн мэдүүлсэн.
Хуулийн төсөлд 1990 -2005 оны хугацаанд даатгал төлж чадаагүй малчдын даатгалыг нөхөн төлүүлэхээр заасан аж. Хууль санаачлагчдын нэг болох Ц.Даваасүрэн гишүүний хэлснээр Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг баталж байх үед нийт 160 мянган малчин өрх байсан бол одоо 145 мянга болж буурсан байна. Манай улсад мал аж ахуй бол хамгийн чухал эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин зүйл болж чадах учраас малчдын нийгмийн даатгал болон тэдэнд олгох тэтгэвэр тэтгэмжид анхаарах хэрэгтэй гэсэн юм.
Уг мэдээллийн үер С.Ганбаатар гишүүн 130 сая ам.долларын татварыг 30 сая.ам доллар болгож бууруулсан Оюутолгой компани болон үүнтэй холбогдох татварын зарим байцаагч нарыг АТГ-т өгсөн гэдгийг хэллээ. Үүнээс гадна Оюутолгой компанийн тайланд хийсэн шалгалтыг “нууц” хэмээн үзүүлэхгүй байгаа нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж буй хэрэг гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Оюутолгойн дээрх асуудлаар холбогдох ажлын хэсэгтэй уулзаж мэдээлэл сонссон боловч дорвитой хариу хэлээгүй учир ийнхүү АТГ-т ханджээ.
Бие даагчид "Оюутолгой"-г АТГ-т өгчээ | ||
Үзсэн: 1256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.