Шууд Chart

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцрох хүсэлтээ өгөх ёстой гэв

2014-10-27 13:08:53

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд ирэх 2015 оны Мөнгөний бодлогыг танилцуулах үеэр “Би ханшийг хариуцахгүй”  хэмээн мэдэгдсэн.

Түүний энэхүү мэдэгдлийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Ц.Даваасүрэн нар хариуцлагагүй мэдэгдэл гаргасан хэмээлээ. Тэдний хэлснээр Монголбанкны Ерөнхийлөгчийн чиг үүрэгт ханшийг тогтвортой байлгах заалт байдаг аж. Тиймээс хариуцлагагүй мэдэгдэл гаргасан Монголбанкны Ерөнхийлөгчийг өөрөө огцрох хүсэлтээ өгөх ёстой хэмээн үзэж байгаа ажээ.
 
УИХ дахь бие даагч гишүүд өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгч болон удирдлагуудаас УИХ дээр мэдээлэл сонсохыг хүссэн боловч УИХ-ын дарга зөвшөөрөөгүй, тиймээс энэ долоо хоногт дахин энэ хүсэлтээ тавина гэв.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монголбанкны Ерөнхийлөгчийг огцрох хүсэлтээ өгөх ёстой гэв  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй