МАХН-МҮАН, “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж 2015 оны төсөв, төсвийн хуулийг дагаж өргөн мэдүүлсэн зарим хуулиудын талаар ярилцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Аж ахуйн орлогын албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой компаниудад, аж ахуйн нэгжийн орлогын 90 хувийг буцааж өгөх тухай асуудал байгаа. Үүнийг дэмжиж байгаа” гэв.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага монгол төгрөгөөр гүйлгээ хийдэг байх тухай бүлгийн хурлаар ярьжээ. Гаалийн тариф болон НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар өргөн барьсан. Үүнийг шинэ төрлийн үйлчилгээний хэлбэр гэдэг талаасаа дэмжихээр болсон байна.
“2015 оны төсөв дээр концефцийн шинж чанартай томоохон өөрчлөлт бол хөрөнгө оруулалт зардлыг үнийн дүнгээр нь батлаад орон нутагт нь өгье. Орон нутаг нь хуралдаад тухайн аймгийнхаа салбарууддаа өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталдаг байхыг дэмжсэн” талаар бүлгийн дарга хэллээ. Мөн тус бүлэг цалин, тэтгэврийг 25-30 хувь нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох ёстой гэв.
Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар бүлгийн хуралдаанаар ярилцсан байна. Олон нийтийн радио телевиз болон арилжааны бусад телевизийн эфирт гарч байгаа уран сайхны хөтөлбөрийн хувь хэмжээн дотор уламжлал, түүх соёлоо илүү түлхүү тусгах шаардлагатай гэсэн байр суурьт нэгджээ. Ялангуяа хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт цагийн 60-аас доошгүй хувийг үндэсний зүйлүүд эзлэх маягаар хуульчлах ёстой гэсэн санал орж ирсэн байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэдэг байр суурь нэгдсэн гэлээ.
Эвслийн бүлэг Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэв | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.