Шууд Chart

Азийн пара наадмын тамирчид эх орондоо ирлээ

2014-10-27 15:07:00

Азийн пара наадамд оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ. Энэ удаагийн Азийн наадамд манай жүдочид шилдэг амжилт үзүүлсэн юм. Багийн төрөлд өрсөлдсөн манай эмэгтэй жүдочид өрсөлдөгчдөө ялж эх орныхоо төрийн дууллыг Инчёны тэнгэрт эгшиглүүллээ. Тэд Тайландыг 2:1, Хятадыг 3:0, Энэтхэгийг 3:0-ээр сөхрүүлсэн байна. Эмэгтэй жүдочдын багийн бүрэлдэхүүнд Б.Болортунгалаг, Б.Хашцэцэг, Г.Оюун, Н.Алтанцэцэг нар багтжээ.

Харин А.Мөнхбат, Б.Ууганхүү, Д.Ганбат, Д.Эрдэнэбаяр, Э.Даваадавга, Л.Эрдэнэбаяр, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй  эрэгтэй шигшээ баг хагас шигшээд Ираны багт 3:2-оор хожигдож, хүрэл медалийн төлөө Тайландыг 5:0-ээр ялж медалийн болзол хангасан байна. Манай баг тамирчид Азийн зуны спортын пара наадамд спортын есөн төрлөөр оролцож, хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар XVII байрт жагсан тэмцээнээ өндөрлүүллээ.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Азийн пара наадмын тамирчид эх орондоо ирлээ  
Үзсэн: 2311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй