![](/uploads/201410/news/thumb/74d8b2db3b7e59818234ce7560c0e7ec_x3.jpg)
Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-оос арваннэгдүгээр сарын нэгний хооронд Эстони улсын нийслэл Таллинн хотноо болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай өсвөрийн 12 даамчин оролцох бөгөөд тэд өнгөрөгч бямба гаригт эх орноосоо мордсон.
Зуун буудалт даамын өсвөрийн шигшээ багт Дорноговь аймгийн Э.Үйлстөгөлдөр, Г.Төгөлдөр, Орхон аймгийн Б.Сүхбат, 11-13 насны ангилалд Хэнтий аймгийн М.Лувсандорж, Өмнөговь аймгийн С.Мөнх-Оргил, Дорноговийн Ц.Чинзориг нар оролцож байгаа бол охидоос 10 хүртэлх насны ангилалд Завханы Б.Өнөржаргал, Дорноговийн Л.Надмид, Улаанбаатар хотын БЗД-ийн Б.Мөнжин, 11-13 насны ангилалд Хэнтийн Г.Дүүрэнбилэг, Э.Маргад, Дорноговийн С.Энхтүвшин нар орон орны шилдэг даамчидтай оюун ухааны сорих гэж байна.
Өсвөрийн даамчид Эстон улсыг зорилоо | ||
Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.