Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд нар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ 150 хүүхдийн цэцэрлэгийн нээлт болон 0.5 км авто замын нээлтийн ажиллагаанд оролцов.
Баянхонгор аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн тоо 84 орчим хувьтай байна. 2016 он гэхэд хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилго тавьжээ. Энэхүү зорилгын хүрээнд шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулахаас гадна “1000 төгрөгөөр цэцэрлэг барья” уриатай аян эхлүүлсэн байна. Энэхүү цэцэрлэг нь 2007 оноос баригдаж эхэлсэн ч олон компани оролцож ажил нь удааширсаар барилгын ажил энэ жил дууссан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү цэцэрлэгийг орон нутгийн “Ган мөнхжин” ХХК барьж гүйцэтгэжээ.
Түүнчлэн Баянхонгор аймгийн төвийн 10 км бетонон хучилттай авто замын барилгын ажлын дөрөвдүгээр хэсгийн 0.5 км авто замын нээлтийн арга хэмжээнд гишүүд болон аймгийн засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тус замын гүйцэтгэгч “Заютоон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Батмөнх нар оролцож тууз хайчлав.
Баянхонгор аймгийн хувьд тоосжилт ихтэй агаарын болон хөрсний бохирдол ихтэй. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж дээрх бэрхшээлийг багасгана хэмээн үзэж байгаа аж. Энэ жил аймгийн төвд 5.6 км зам шинэчилж ашиглалтад оруулжээ. Харин одоо 10 км бетонон хучилттай замын ажил хийгдэж байгаагийн 0.5 км зам нь ашиглалтад орж байна. Энэхүү замыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Заютоон” ХХК концессын гэрээгээр дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барьж гүйцэтгэж байна.
Шинэ замын нээлтэд оролцов | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.