Шууд Chart

Чехэд амьдарч буй Монгол иргэдтэйгээ уулзав

2014-10-28 09:55:42

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ тус улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоод, ТББ-уудын удирдлага, төлөөллийг аравдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Энэхүү уулзалт, арга хэмжээнд Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар Чех улсад байгуулагдсан “RichMon”, “Монгол Эмэгтэй”, “Чех улс дахь Монголчуудын холбоо” төрийн бус байгууллагууд болон зарим хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
 
Уулзалтын үеэр ЭСЯ-наас Монгол, Чех Улсын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтрах ажиллах тухай хэлэлцээр нааштайгаар шийдвэрлэгдэх шатандаа байгаа талаар болон иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх болон давхар иргэншлийн тухайд анхаарч ажиллах талаар мэдээлэл хийв.
 
Монгол Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрхэн хамтарч ажиллах шинэ жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, хаврын баяр, улсын баяр наадам зэрэг нийтийн баяруудыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, хоорондоо хүч боломжоо нэгтгэн монголчууддаа хүртээмжтэй дэмтэй ажиллах боломж бололцоо зэрэг олон асуудлаар төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг сонсож зөвлөлдөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирлоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Чехэд амьдарч буй Монгол иргэдтэйгээ уулзав  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй