Залуусын мартагдашгүй намар” групп, “Залуусын итгэл” групп, “Залуусын давалгаа” ТББ хамтран “Мөнх цохилох зүрх” сэтгэлийн аянг эхлүүлээд байна. Уг аяны хүрээнд залуус зүрхний хүнд өвчин туссан М.Мөнххүслэн хүүд туслах зорилготой юм.
М.Мөнххүслэн хүү 2010 оны тавдугаар сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд гурван сартайдаа буюу 2010 оны наймдугаар сард зүрхний хүнд хавсарсан гажигтай хэмээн оношлогдож Эх Нялхасын Эрүүл Мэндийн Төвд байнгын хяналтад байх болсон байна. Түүний энэхүү өвчнийг манай улсад эмчлэх боломжгүй аж.
Харин энэ оны аравдугаар сарын 20-ны өдөр хүүгийн өвчин хүндэрч зүрхний хавхлагын сүүлийн шатандаа орсон гэдгийг мэдсэн байна. Одоогоор хүү эмнэлгийн бүрэн хяналтад байгаа бөгөөд яаралтай Энэтхэг улс руу эмчилгээнд явж хагалгаа хийлгэвэл амь насыг нь аврах боломжтой гэжээ.
Тиймээс “Мөнх цохилох зүрх” сэтгэлийн аянг эхлүүлэн ажиллаж буй залуус халуун сэтгэлт Монгол түмнээсээ тусламж хүсч, жаахан хүүд амьдрал бэлэглэн, сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Хүүд туслахыг хүссэн хүмүүс 155889 дугаарт zurh гэсэн мессежийг илгээх боломжтой. Мөн Төрийн банкны 102200362441, Хаан банкны 5034750775 дугаарт хандив өгч болно. Утас: 98603909, 99903909
“Мөнх цохилох зүрх” аянд нэгдэж жаал хүүд амьдрал бэлэглэе | ||
Үзсэн: 2347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.