Шууд Chart

"Гурван нүүдлийн 64 бодлого" ном хэвлэгджээ

2014-10-28 13:51:13

“Хос мастер” шатрын академи шатрын бодлого зохиомжийн Олон улсын мастер Л.Тогоохүүгийн түүвэрлэн эмхтгэсэн “Гурван нүүдлийн бодлого” хэмээх товхимлыг хэвлэн гаргажээ.

Энэхүү номонд бодлого зохиомжийн дэлхийн сонгодогууд болон шилдэг мастеруудын шагналт бүтээлээс түүвэрлэн оруулсан байна. Уг ном шатрын бодлого бодогчид, шатрын дугуйлангийн сурагчид, шатар сонирхогчдод зориулсан бүтээл юм. “Хос мастер” шатрын академи нь шатрын спортын мастер гэр бүл М.Баасанжав, Н.Энхнасан нарын санаачлагаар шатрын клуб хэлбэрээр үүсэн байгуулагдаж, одоо академийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Гурван нүүдлийн 64 бодлого" ном хэвлэгджээ  
Үзсэн: 1296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй