Жүдогийн барилдааны төрлийг зохиосон Японы иргэн Жигороо Каногийн төрсөн өдөр буюу Дэлхийн жүдогийн өдрийг манай улс 2011 оноос хойш буюу дөрөв дэх жилдээ онцлон тэмдэглэж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд манай хөнгөн жингийн жүдочид тус спортын гайхалтай техникүүдийг харуулсан үзүүлэх барилдааныг толилуулсан байна. Мөн өнөөдөр Монголын жүдо бөхийн холбоо ахмад жүдо бөхийн тамирчид, алтан ахмад үеийн төлөөлөлдөө хүндэтгэл үзүүллээ.
Жүдо бөх нь бөхийн болон тулааны спортын элементүүдийг багтаасан ба 1882 онд Жигоро Кано хэмээх Япон хүн зохиожээ. Өнөөдөр жүдо олон улсын их спортын нэг төрөл болоод зогсохгүй олимпийн наадмын эгнээнд ортлоо хөгжсөн. Харин манай улс 1980 оны Москвагийн олимпоос Ц.Дамдин /мөнгө/, Р.Даваадалай /хүрэл/ нар медаль хүртсэнээр анхны жүдогийн олимпийн медалийг хүртэж байв.
Дэлхийн жүдогийн өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэв | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.