![](/uploads/201410/news/thumb/7d249e411bb41000fdfd8d3b49dda9c3_x3.jpg)
Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын барилдаан ирэх 9-23-ны өдрүүдэд "Фүкүока" хотноо болно. Башёд сэкивакэ цолтойгоор барилдах Ичиножёо А.Ичинноровыг хэвлэлүүд онцлож байгаа билээ. Мөн түүнчлэн “Монголын мангас” хочийг зүүх болов. Аки башёд маге үс нь боож хүрэмгүй шахам зодоглосон сүмогийн шинэ од А.Ичинноров энэ сард үсний самналт, боолтоо тодорхойлж "дэгжин" болж гарч ирэх гэнэ.
Тэрээр есдүгээр сарын барилдааны дараа телевизийн ярилцлагад уригдах, бэлтгэл сургуулилт хийх гээд маш завгүй ажилласан ба эмнэлэгт хүртэл хэвтжээ. Харин ирэх башёгийн олны анхаарлыг татсан сүмочоор А.Ичинноров тодроод байгаа юм. 11 дүгээр сарын сүмогийн билет их борлогдож байгаа аж.
Ичиножёо А.Ичинноров "маге" үсээ боолгов | ||
Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.