Шууд Chart

Ширээний теннисний сургагч багшийг бэлтгэж байна

2014-10-28 17:28:10

Монголын ширээний теннисний холбоо, Олон улсын ширээний теннисний холбоо /ITTF/ -той хамтран хөдөө орон нутагт ширээний теннисний спортыг түлхүү хөгжүүлэх зорилгоор орон нутагт сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. 

Олон улсын дасгалжуулагчийн LEVEL-1 буюу анхан шатны сургалт Улаанбаатар хотноо “Оч” клуб дээр аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын гуравны өдрүүдэд болох юм. Сургалтыг Франц улсын мэргэжилтэн Nicolas Petit удирдан явуулж байна.

Уг сургалтад Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорнод, Орхон-Уул, Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын клубуудээс нийт 24 багш, дасгалжуулагч хамрагдаж байна.

Ширээний теннисний дасгалжуулагчийн сургалт нь онол, практик хосолсон нийт 40 цаг байх ба түүний найман  цагийн сургалт нь пара буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ширээний теннисний сургалт хэрхэн явуулах талаар үзэх аж. Сургалтын төгсгөлд оролцогчдоос шалгалт авч амжилттай дүн үзүүлсэн дасгалжуулагчид ОУШТХ-ны анхан шатны гэрчилгээг гардуулах юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ширээний теннисний сургагч багшийг бэлтгэж байна  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй