![](/uploads/201410/news/thumb/f88d6e412472037096cb46a813b5def9_x3.jpg)
Шар тивийн олимп буюу Азийн зуны спортын наадам дөрвөн жилд нэг удаа болдог билээ. Энэ удаад БНСУ-ын “Инчён” хотод сарын өмнө болсон ба наадмын шилдэг 100 агшин гэрэл зургийн үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээгдсэн байна.
Монгол Улс 23 төрөлд 233 тамирчнаа илгээж таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл нийт 21 медаль хүртэж, Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлсэн билээ. Эл наадмын торгон агшинг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос анх удаа 22 хүний бүрэлдэхүүнтэй сурвалжлан албан ёсны гэрэл зурагчдаа илгээжээ. Гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Магнайбаяр, Э.Харцага, Б.Мөнхзул нар спортын түүхэн торгон агшинг гэрэл зургийн хальснаа буулгасан байна.
“Инчён-2014” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийв | ||
Үзсэн: 1471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.