УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өчигдөр БНХАУ-ын CNPC корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, CNPC корпорацийн дэд захирал бөгөөд Петро Чайна компанийн Ерөнхий захирал Ван Дунзинтэй уулзалт хийв.
УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд CNPC корпорацийн дэд захирал бөгөөд Петро Чайна компанийн Ерөнхий захирал Ван Дунзин тус корпорацийн газрын тос байгалийн хий дамжуулах хоолойн удирдлагын төвийг танилцууллаа. Петро Чайна компани нь 2005 оноос эхлэн манай улстай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус компани газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хариуцлагын асуудалд онцгой анхааран ажиллаж буй болохоо УИХ-ын даргад танилцуулав.
УИХ-ын дарга З.Энхболд CNPC корпорацийн дэд захирал Ван Дунзинтэй хийсэн уулзалтын эхэнд, дагалдан яваа төлөөлөгчдийг танилцууллаа. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, хоёр талын худалдааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын компаниудын хувь нэмэр их болохыг онцлов. Тэд уулзалтын үеэр байгалийн хий дамжуулах хоолой, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал, Сайншандын боловсруулах үйлдвэр гэх мэт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
УИХ-ын дарга "CNPC" корпорацийн үйл ажиллагаатай танилцав | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.