Шууд Chart

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хуралдаан хойшиллоо

2014-10-29 09:31:42

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон. Байнгын хорооны хуралдаан 09:00 цагт зарлагдсан боловч тодохойгүй шалтгаанаар хойшлогдлоо. 

Мөн 09:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын  болон Эдийн засгийн байнгын хорооны  хамтарсан хуралдаанаар Засгийн газрын  гишүүнийг томилох тухай асуудал буюу шинээр томилогдох сайдуудын асуудлыг хэлэлцэхээр байсан боловч мөн л хойшлогдов.
 
Албаны эх сурвалжууд байнгын хороодын хуралдаан түр хугацаагаар хойшилсон хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд хэзээ хуралдаж Ерөнхий сайд болон бусад сайд нарын асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хуралдаан хойшиллоо  
Үзсэн: 2216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-10-29 16:02
огцруулж чадахгүй бол у.и.х нэртэй идэмхий ноходыг тараая.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-10-29 10:32
ene yasan albin chutgur shig P vee
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-10-29 10:12
aigaad baigaa biz
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-29 10:06
Нийслэлийн ойгоор далимдуулаад Алтанхуяг аврагдав бололтой...

Бидэнтэй нэгдээрэй