![](/uploads/201410/news/thumb/8fd702a5745677555dce50decd29e6ad_x3.jpg)
Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болно.
Зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлэн оролцож, хоёр талын өндөр, дээд түвшинд харилцан тохирсон асуудлуудын хэрэгжилтийн явц, ойрын үед хэрэгжүүлэх хоёр болон олон талт хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцох аж.
Монгол, Оросын Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт болно | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.